Парис-2024 Олимп, Паралимпын наадамд амжилттай оролцон медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагч нарт төрийн өндөр дээд одон медаль гардууллаа. “Парис-2024” паралимпын наадмын таеквондогийн төрлийн тэмцээний 63 кг жинд өрсөлдөж мөнгөн медаль хүртсэн МУГТ Г.Болор-Эрдэнийг Сүхбаатарын одонгоор шагналаа. Түүний сэтгэгдлийг хүргэж байна.
- Би таеквондогийн спортоор хичээллээд 16 дахь жилдээ болж байна. Маш олон шагналыг авч байсан. ДАШТ-нээс 5 удаа дараалж алтан медаль авч байсан бол АТАШТ-ээс таван алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль, Парис-2024 паралимпын мөнгөн медаль зэргийг төр засаг Сүхбаатарын одонгоор урамшуулсанд баяртай байна. Надад тусалж дэмжиж байсан бүх хүмүүст баярлалаа. БХЯ-ны Алдар спорт хороо, Монголын таеквондогийн холбооны ерөнхийлөгчдөө бас маш их талархаж байна. Төрүүлж өсгөсөн хайрт аав ээждээ маш их баярлалаа. Цаашдаа 2028 оны паралимпод алтан медаль авах зорилготой байна. Монголын таеквондо үүрд мандан бадраг.