“Хөхөө Намжил” домгоос сэдэвлэн тайзнаа туурвиж буй “МОРИН ХУУР” хүүхэлдэйн драм 2024 оны есдүгээр сарын 13-наас Монгол Улсын Хүүхэлдэйн Театрын тайзнаа тоглох гэж байна.
Хүүхэлдэйн театрын хамт олон хүүхэд багачуудад урлаг, гоо зүй, ёс суртахууны зөв хүмүүжил төлөвшлийг олгох, үндэсний биет болон биет бус соёлын өвийг сурталчлан таниулах, хүүхэлдэйн урлагийн онцлог, өвөрмөц арга барилыг ашиглан “Морин хуур” хүүхэлдэйн драмыг тайзнаа туурвиж байна.
Тус уран бүтээл нь 10-с дээш насны хүүхдүүдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон мэргэжлийн өндөр түвшин туурвисан уран бүтээл юм.