Цаг үеийн мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трапын амь насанд хадахыг завдсан хэргийг мөрдөн шалгаж байна гэж Холбооны мөрдөх товчооноос өнгөрсөн ням гарагт мэдээлсэн. 

Тодруулбал, “Бууны хошуу хашаанаас цухуйж байгааг Нууц албаны ажилтан олж харснаар сэжигтэнтэй харц тулгармагц тэрбээр машинд сууж зугтсан бөгөөд хурдны зам дээр машиныг нь зогсоож саатуулсан” гэж Палм Бич дүүргийн шериф Рик Брэдшоу ням гаргийн орой болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. 

Уг хэрэгт холбогдуулан нэг хүнийг баривчилсан бөгөөд уг этгээд нь Рай Уэсли Роут гэгч болохыг хууль сахиулах байгууллагын гурван эх сурвалж мэдээлээд байгаа юм. Зэвсэгт этгээд Д.Трампаас 300-500 метрийн зайд байсан аж.  

 

Таны сурталчилгаа