Сонгуулийн ерөнхий хорооны газрын дарга Н.Булгамаа:
-Улс төрийн намын тухай хууль дээр нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрөөс санхүүжилт олгоно гэж заасан. Хуулийн дагуу хоёр төрлийн санхүүжилт олгоно. Дөрвөн жилд нэг удаа болон жил бүр олгох санхүүжилтүүд. Жил болгон олгох санхүүжилт нь улс төрийн намуудын авсан саналын тоог хөдөлмөрийн хөлсний 0.5 хувьтай, УИХ-ын суудлын тоог нь хөдөлмөрийн хөлсний хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр томьёоллын дагуу олгоно. Үүнийхээ дагуу жил бүр олгоно. Дөрвөн жилд нэг удаа олгох санхүүжилт нь сонгуулийн дараа жил олгоно. Хүйсийн квот буюу эмэгтэй нэр дэвшигч дэвшүүлсэн, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг сонгуульд нэр дэвшүүлсэн бол олгоно. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр санхүүжилт олгоно.
СЕХ-ноос улс төрийн намуудад олгох санхүүжилтийн тооцооллыг танилцуулсан. Гэхдээ яг тэр хэмжээгээр намуудад олгогдоно гэсэн үг биш. Хуулийн дагуу санхүүгийн тайланг нь хянаж шалгаж, эцэслэн тогтоосны дараа санхүүжилтийг олгоно. Санхүүгийн тайлан дээр намын гишүүний татвар, сонгуульт гишүүний татвар, хуулийн этгээдийн өгсөн хандив нийт өгч байгаа санхүүжилтийн хэмжээнээс хоёр дахин их байх юм бол санхүүжилтийн хэмжээг хандивын хэмжээтэй тэнцүү олгоно. Санхүүгийн тайлан үнэн зөв, ил тод мэдээлэгдсэн нэлээд хэдэн шалгууруудтай байгаа. Өмнө нь намууд суудлынхаа тоогоор санхүүждэг байсан. Одоогийн байдлаар 7.5 тэрбум төгрөг олгогдохоор төсөвлөгдөж байгаа. МАН 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авна.