Цаг үеийн мэдээ

Реппер Diddy-гийн хамгийн том шүүмжлэгчдийн нэг болох 50 Cent өнгөрөгч лхагва гарагт олон нийтийн сүлжээн дэх хуудсаараа дамжуулан, Diddy-гийн бэлгийн хүчирхийллийн хэргийн тухай баримтат киног “Netflix“-тэй хамтран бүтээх гэж буйгаа зарлалаа.

Энэ талаараа тэрээр "Би та нарт энэ бүх хачирхалтай новшийн зүйлсийн талаар хэлж байсан. Би ямар ч хөөрхийлөлтэй үдэшлэг хийдэггүй. Та бүхэн надад итгээгүй. Гэхдээ та одоо итгэсэн гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Хэрвээ илүү олон хохирогч гарч ирсээр байвал баримтат кино нь тэр хэрээр олон ангитай болох юм байна. Энэхүү киног Америкийн найруулагч Алекс Стаплтон найруулна. 2023 оны 11 дүгээр сараас эхлэн шуугиан тарьж эхэлсэн Diddy-гийн бэлгийн хүчирхийлэл, секс зуучлалын тухай бүхий л үйл явдал, баримтыг энд тусгах юм. 

Реппер Diddy-гийн үйлдсэн гэх рэкетийн хуйвалдаан, бэлгийн наймаа, биеийг үнэлүүлэх зорилгоор тээвэрлэсэн хэргээр буруутгагдаж байгаа нь тогтоогдвол бүх насаар нь хорих ялаар шийтгэх юм. Тэрээр өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгджээ.

Реппер 50 Cent “Энэ тэр чигтээ хэдэн арван жилийг дамнан үргэлжилсэн түүх учир үнэхээр хэцүү, харуулахад бэрх байх нь гарцаагүй. Гэхдээ бид дуу хоолойгоо хүргэж чадахгүй байгаа хүмүүсийн өмнөөс тэдний дуу хоолой болон ажиллах зорилгоо мартахгүй” гэсэн юм. 

50 Cent анх 5-р сард баримтат кино хийх төлөвлөгөөгөө зарласан бөгөөд зарим нь түүний олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Combs-ыг троллинг хийж байсан түүх нь бодит гэдэгт эргэлзэж байсан. Тус хоёр реппер эртнээс ширүүн харилцаатай байсан.

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа