Эрүүл мэндийн яам "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд Д вируст гепатитын орчин үеийн шинэ эмийн эмчилгээг эхлэхэд 2023-2024 онд хөрөнгө оруулалт хийсэн ба шинэ эмийн эмчилгээ 2024 оны 8-р сараас эхлээд байна. Үүнтэй холбоотой ХӨСҮТ эмийг хүйтэн хэлхээний горимын дагуу хүлээн авах, хадгалах, тээвэрлэх зохицуулалт хийж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Дельта вирусийн эсрэг шинэ эмийн эмчилгээний явцын хяналт хийх, эмийн үр дүн, аюулгүй байдалд хяналт тавих хүрээнд хийгдэж ажлуудтай ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте танилцлаа.
Үүнтэй холбоотой Ерөнхий захирал Ж. Байгалмаа "Дельта вирусийн эмчилгээний үр дүн, шинэ эмийн аюулгүй байдлын хяналт"-ыг системтэй зөв хийхэд эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах шаардлагатай байгааг илэрхийлсэн ба ойрын хугацаанд тус төвийн мэргэжилтнүүдийг Дельта вирусийн эсрэг шинэ эмийн эмчилгээний үр дүн, аюулгүй байдлыг хянах чиглэлээр гадаад сургалтад хамруулахаар ярилцаж шийдвэрлэлээ.
Др Сокорро Эскаланте нянгийн тэсвэржилтийн хяналт, тандалтын сэдвээр зохион байгуулагдаж буй сургалтын оролцогчдод амжилт хүслээ.