Домогт жүжигчин Аль Пачино өнгөрсөн жил хүүтэй болсон билээ. Тэрээр энэ тухай саяхан “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “84 насандаа аав болно гэдэг бол багахан гайхамшиг” гэжээ.
“Загалмайлсан эцэг” киноны од тэрээр “Sonny Boy” нэртэй шинэ дурсамжийн номоо бичсэн байна. Тэрээр наяад насандаа аав болсон нь энэхүү номоо бичихэд түлхэц болсон гэжээ.
Түүний энэхүү “Sonny Boy” ном нь энэ оны 10-р сарын 15-нд хэвлэлтээс гарах юм.
Эх сурвалж: CNN