Цаг үеийн мэдээ

Крис Брауны Өмнөд Африк дахь тоглолт эмэгтэйчүүдийн хүчирхийллийн талаар маргаан дагуулж анхаарлын төвд ороод байна.

94,000 хүний суудалтай Африкийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнд хийхээр төлөвлөж буй түүний тоглолтын билет ердөө хоёрхон цагийн дотор зарагдаж дуусжээ.

Гэсэн хэдий ч Крис Браун өнгөрсөнд эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэж байсан хүчирхийллээсээ  болж ширүүн эсэргүүцэлтэй нүүр тулаад байгаа аж.

Өмнөд Африкт эмэгтэйчүүдийн хүчирхийллийн түвшин цочирдмоор өндөр байдаг тул уг тоглолтыг буруу мессеж өгч байна гэж үзэн, эсэргүүцээд байгаа юм. Тус улсад ойролцоогоор 12 минут тутамд хүчингийн хэрэг бүртгэгддэг байна.

Хойд Африкийн эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийг хамгаалах “Эмэгтэйчүүдийн Өөрчлөлт” байгууллагын гүйцэтгэх захирал Сабина Валтер хэлэхдээ, “Крис Брауныг Хойд Африкт ирж байгааг сонсоод би их гайхаж, урам хугарсан” гэжээ.

Тус байгууллагаас АНУ-ын дуучныг ирүүлэхгүй байх хүсэлт гаргаад байгаа бөгөөд үүнд 20,000 гаруй хүн гарын үсгээ зурсан байна.

Крис Браун 2009 онд тухайн үеийн найз охин дуучин Рианнатай гэр бүлийн хүчирхийллийн маргаан гаргаж шуугиан тарьж байсан билээ. Тэр үед 19 настай байсан Крис Браун танхайрсан хэргээ хүлээн зөвшөөрч, таван жилийн тэнсэн харгалзах, олон нийтэд тустай ажил хийлгэх ял авч байсан юм.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа