Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөн 3 дахь жилдээ үргэлжилж байна.  

“Тавантолгой төмөр зам” ХХК 2030 он гэхэд Өмнөговь аймагт 7 сая мод тарьж, арчлан хамгаалж ургуулахаар төлөвлөн ажиллаж байгаагаас 2024 онд нийт 12 мянган мод тарихаар төлөвлөсөн.  

Энэ намрын бүх нийтийн мод тариалалтын ажлын хүрээнд төмөр замын “Тавантолгой” өртөө орчимд говийн унаган ургамал сухай мод 7000 ширхгийг тарилаа. Мөн хавар тарьсан 5000 гаруй модондоо нөхөн сэргээлтийн ажил болон цэнэг усалгааг хийлээ. Ийнхүү “Тавантолгой төмөр зам” ХХК компани 2024 оны мод тарих төлөвлөгөөгөө амжилттай биелүүллээ. 

Таны сурталчилгаа