Реппер Diddy-гийн бэлгийн хүчирхийллийн хэрэг дээр шинээр зургаан хэрэг гарч ирсний нэг нь насанд хүрээгүй хүүхэд байсан гэв. Хүчирхийлэлд өртөх үедээ хүү 16 настай байсан гэжээ.
Манхеттаны холбооны шүүхэд тус репперийн эсрэг гомдлууд нэмэгдэн ирсээр байна. Шинээр гомдол гаргагч хоёр эмэгтэй, дөрвөн эрэгтэйг хамгаалахын тулд шүүх тэдний нэрийг нууцалсан байгаа аж.
Тэдний зарим нь Diddy-гийн мансууруулах бодис хэрэглэдэг тансаг үдэшлэгт оролцож байхдаа хүчирхийлэлд өртсөн гэж байгаа бол зарим нь түүнд цохиулж, чирүүлж байсан гэжээ. Мөн тэд Diddy-гийн хүссэн зүйлийг хийхгүй бол, эсвэл түүний эсрэг зүйл яривал ална хэмээн сүрдүүлж байсан гэв.
Эх сурвалж: Associated Press