Цаг үеийн мэдээ

2024 оны Нобелийн эдийн засгийн шагналыг нийгмийн тэгш бус байдлын талаар судалсан эрдэмтэд өнгөрсөн даваа гарагт хүртэв.

АНУ-ын тус гурван эрдэмтэн колоничлолын хор уршиг болон яагаад өнөөдөр дэлхий дахинд тэгш бус байдал бий болсныг, ялангуяа авлигал хээл хахуул, дарангуйллын засаглалтай байгаа улсуудын талаар судалсан байна. 

Британи-Америк гаралтай Симон Жонсон, Жэймс Робинсон, мөн Турк-Америк гаралтай Дарон Акемоглу хэмээх энэхүү гурван эрдэмтний “Институциуд хэрхэн бий болж, хөгжил цэцэглэлтэд нөлөөлдөг вэ” хэмээх судалгааны ажлыг сайшаан уг шагналыг олгожээ.

Эх сурвалж: reuters.com

Таны сурталчилгаа