Цаг үеийн мэдээ

Милтон хар салхины дараа цахилгаан эрчим хүчгүй болсон тул Флорида мужийн 400,000 гаруй оршин суугчид харанхуйд амьдарч байна. Милтон хар салхи дайрч өнгөрснөөс хойш нэлээд олон хоног өнгөрсөн ч, өчигдөр өглөөний байдлаар тус мужийн хагас сая гаруй оршин суугчид тог цахилгаангүй хэвээр байгаа аж. 17 хүний амь насыг авч одсон уг хөнөөлт хар салхи мөн 3-р зэрэглэлийн хөрсний нуралт үүсгэсэн.

Ням гарагт, ерөнхийлөгч Жо Байден Флорида мужид дахин ирсэн бөгөөд холбооны сангаас гамшигт өртсөн хүмүүст түр орон сууц, орон сууцны засвар, зээлд зориулсан буцалтгүй тусламж олгохоо зарлав. Мөн цахилгаан эрчим хүчийг сэргээх зорилгоор 47 сая долларын дэмжлэгийг Флорида мужийн эрчим хүчний компанид олгосон байна.

Эх сурвалж: USA Today

Таны сурталчилгаа