Азийн байгаль хамгаалах анагаах ухааны нийгэмлэгийн (ascm) 17 дахь удаагийн бага хурал “Байгальтай зохицон амьдрах нь: Зэрлэг ан амьтан, хүн ба экосистемийн харилцаа хамаарал” сэдвийн хүрээнд Монгол улсад анх удаа чууллаа.
Хурлыг Мал эмнэлгийн ерөнхий газар болон Мал эмнэлгийн сургууль хамтран зохион байгуулсан бөгөөд Азийн 10 гаруй орны 160 төлөөлөгч оролцож мөн 60 гаран төлөөлөгч нар судалгааны илтгэлээ хэлэлцүүллээ.
Хурлыг нээж Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга доктор А.Нарантуяа хэлсэн үгэндээ:
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод ASCM-ийн 17-р бага хурал болж хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид талархал илэрхийлж, амжилт хүслээ.
Өнөөдөр хүн, амьтан, хүрээлэн буй орчны эрүүл мэндийн хоорондын уялдаа холбоо сайжирсаар байна. HPAI эсвэл COVID-19 зэрэг зоонозын өвчин нь тэжээвэр амьтад болон зэрлэг ан амьтдын эрүүл мэнд, хамгааллын талаар нэгдсэн арга барил хэрэгтэйг харуулсан.
Зэрлэг амьтдын эрүүл мэнд, хүний үйл ажиллагааны тэнцвэрт байдлыг хангах чухал асуудлуудыг шийдвэрлэх болно.
Мал эмнэлгийн ерөнхий газар нь хүн, амьтан, хүрээлэн буй орчны эрүүл мэндийн цогц шийдлийг сурталчлах нэг эрүүл мэндийн хандлагыг дэмждэг бөгөөд мэдлэгээ хуваалцсан, түншлэл, стратегийг бий болгох гол боломж гэж харж байна.
Энэ удаагийн хурлыг “Байгальтай зохицон амьдрах нь: Зэрлэг ан амьтан, хүн ба экосистемийн интерфейс” уриан дор хүний үйл ажиллагаа болон байгалийн экосистем хоорондын тэнцвэрт байдлын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх зорилготой юм.
Монгол орон Зэрлэг амьтдын өвчлөлийн экологийн асуудлыг ойлгож, дэмжихэд чухал ач холбогдолтой улс юм.