Япон Улсын Засгийн газрын 2024 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын Цэгцбилиг сургуулийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон Дундговь аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр нар гарын үсэг зурав. Уг ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат оролцов.
Дээрх сургуулийн хувьд он удаан жилийн ашиглалтаас үүдэн барилгын чанар муудаж, өвлийн улиралд анги танхим маш хүйтэн, дээврээс байнга дусаал гоождог зэрэг нь тус сургуулийн 436 сурагч, 46 багш, ажилтны хичээл, сургалтын үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулдаг байна.
Уг төслийн хүрээнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын Цэгцбилиг сургуулийн хичээлийн байр болон өргөтгөлийн байрыг засварласнаар эрүүл, аюулгүй сургалтын орчин бүрдэнэ.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 607 дахь, Дундговь аймагт хэрэгжих 17 дахь төсөл болж байна. Дээрх төслийн батлагдсан санхүүжилтийн дээд хязгаар нь 111,808 ам.доллар болно.
2024-10-16
ХӨГЖИЛТЭЙ ОРОН ГЭДЭГ ХАЛХАВЧААР ЖООХОН МӨНГӨ АМСУУЛААД ПАРАЗИТШИГ СОРЖ ИДДЭГ АРГА БАРИЛТАЙ ДЭЭРЭМЧИД 600 САЯ ДОЛЛАРААР ОНГОЦ БУУДАЛ ШАХЧИХААД ИРГЭД АРД ТҮМНИЙХ НЬ АЯ ТУХЫГ НЬ АЛДУУЛЖ БУЯНТ УХАА ОНГОЦ БУУДЛЫГ ХҮЧЭЭР ШАХСАН ӨРӨӨ АВЖ ДУУСТАЛ АШИГЛУУЛАХГҮЙГЭЭР ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛСАН ДЭЭРЭМЧИД