Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр (2024.10.15) Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор П.Батбаатарыг хүлээн авч уулзан Бригадын генерал цол хүртсэнд нь баяр хүргэлээ.
Бригадын генерал П.Батбаатарыг 90 жилийн түүхэн замнал бүхий Дотоод хэргийн их сургуулийг амжилттай удирдаж, эх орон, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж буйд нь талархал илэрхийлээд хууль сахиулах болон төрийн цэргийн мянга мянган алба хаагчийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсэв.
Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, П.Батбаатар нь Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний түүхт 80 жилийн ой, Дотоод хэргийн их сургууль үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар 2024 оны аравдугаар сарын 04-нд цэргийн дээд цол болох “Бригадын генерал” цол хүртсэн юм.