Дорнод аймгийн Мал эмнэлгийн газраас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Дорнод аймгийн хэмжээнд малын халдварт 9 төрлийн өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад нийт 288,4 мянган толгой мал, амьтныг хамруулахаас 243,8 мянган толгойг хамруулж, 84,5 хувь гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар Баяндун, Дашбалбар, Чойбалсан, Булган, Хэрлэн, Матад, Сэргэлэн, Баянтүмэн сумдад “Боом” өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг хийж дуусгаад байна.
Мөн гоц халдварт “Хонины цэцэг” өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад нийт 1,892,031 толгой хонь хамруулахаас 1,672,983 толгой хонийг, малын зооноз халдварт “Бруцеллёз” өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад нийт 7,828,627 толгой төл малыг хамруулахаас 2,408,429 толгой төл мал хамруулан ажиллаж байна.