Дүүргийн хэмжээнд объектын гал түймрийн дуудлага зонхилж буй хороодыг сонгон авч тохиолдож болзошгүй ахуйн гал түймэр, угаарын хийн хордлогод хүний амь нас, эрүүл мэнд хохирох, өмч хөрөнгө өртөх эрсдэлийг бууруулах зорилгоор аравдугаар сарын 16-ны өдөр СХД-н 24 дүгээр хорооны байран дээр нээлтийн үйл ажиллагааг эхлүүлж 3 хоногийн хугацаатайгаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтэс, Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК-СХДХҮТөв, Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газар СХДХҮТөв, Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, 24 дүгээр хорооны ажилчид хамтран иргэдийн галлагааны аюулгүй байдлыг хангах сонор сэрэмжээ алдахгүй байх талаарх зөвлөгөө, зөвлөмжийг 1322 айл өрхөд хүргэж 2722 зөрчлийг илрүүлж ажиллалаа.