Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс, Мөрдөн байцаах албатай хамтран “Эрүү шүүлтээс ангид байх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг өнөөдөр /2024.10.16/ зохион байгууллаа.  

Тус сургалтын үйл ажиллагааг нээж Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир үг хэлсэн ба Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Я.Цэлмэн, Б.Энхболд нар “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх, хүний эрхийн аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шийдвэрлэсэн байдалд хийсэн дүн шинжилгээ”, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Хулан “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн нөхцөл байдал, түүнээс урьдчилсан сэргийлэх нь” сэдвээр тус тус мэдээлэл хийж, санал солилцлоо.  

Сургалтад зөрчил шалган шийдвэрлэх, мөрдөн шалгах эрх бүхий 959 алба хаагч танхим болон цахимаар хамрагдаж, цаашид хамтран ажиллах талаар мэдээлэл солилцсон байна. 

Таны сурталчилгаа