Цаг үеийн мэдээ

Өнөөдөр Улаанбаатар хотод 1.6 сая хүн, 465 мянга гаруй өрх айл амьдран суудаг. Гэтэл 564,405 суудлын автомашин бүртгэлтэйгээр хөдөлгөөнд оролцож байна. Эндээс нэг айл өрх багадаа 1 автомашинтай, эсвэл нэг айл өрх 2-3 автомашинтай гэсэн гаргалгааг харж болно. Харин дэлхийн хөгжингүй орнуудын жишгээр тээврийн хэрэгслийн тоог нэг тоонд барих бодлого хэрэгжүүлдэг байна. Тухайн бодлогоо тээврийн хэрэгслийн импортын татварыг нэмэгдүүлэх, олон жилийн насжилттай тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхгүй байх, байгаль ээлтэй автомашиныг дэмжих зэрэг байдлаар хэрэгжүүлдэг ажээ. 

Таны сурталчилгаа