Цаг үеийн мэдээ

ССАЖЗ-ын сайд Ч.Номин Унгар улсын Будапешт хотын Үндэсний театрын захирал Аттила Виднянский, УДЭТ-ын захирал Н.Наранбаатар тэргүүтэй албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Унгар улсад зохион байгуулагддаг МИТЕМ “Мадач олон улсын театрын 11 дэх уулзалт”-д оролцож, Будапешт хотын Үндэсний театрын тайзнаа “Тэнгэрийн хүү” жүжгийг 2025 оны 4-р сард тоглох асуудлаар тус театрын захирал Аттила Виднянский, УДЭТ-ын захирал Н.Наранбаатартай ярилцаж, тохиролцов.

Ирэх онд мөн Монгол-Унгар хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн тохиож буй бөгөөд түүхэн ойг тохиолдуулан “Тэнгэрийн хүү” жүжгийг “Go Mongolia” уриан дор тоглож, олон улсын театрын уулзалтад оролцож, хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэх боломж буй талаар санал солилцов.

МИТЕМ “Мадач олон улсын театрын 11 дэх уулзалт” нь дэлхийн 30 гаруй орны театрын уран бүтээлчдийг нэгтгэн, өөрсдийн бүтээлээ танилцуулах боломж олгодог төдийгүй, театрын хөгжлийн чиг хандлага, улс хоорондын соёлын харилцааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг.

Таны сурталчилгаа