Халдварт өвчин судлалын үндэсний төв-ийн Эрдэм шинжилгээ, судалгааны албанаас зохион байгуулдаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан ээлжит сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Зочин илтгэгчээр Хүний их эмч, анагаах ухааны доктор Д.Мандахнаран “Эрдэм шинжилгээний (академик) журнал клуб гэж юу вэ, хэрхэн зохион байгуулах вэ?" сэдвээр оролцов. Сургалтад танхимаар болон цахимаар нийт 60 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн, судлаачид идэвхтэй оролцлоо.