Гүйцэтгэгчээс шалтгаалан таван жилийн турш хүлээгдэж, ашиглалтад орохгүй байсан ерөнхий боловсролын Тавдугаар сургуулийн өргөтгөлийн асуудлаар Боловсролын яамны төлөөллүүд өнгөрсөн наймдугаар сард тус байршилд ажиллаж, гүйцэтгэгч компанийнхантай уулзсан. Яамны зүгээс шаардлагатай бүх санхүүжилтийг шийдвэрлэсэн боловч ажил нь удаашралтай, хэзээ дуусгах нь тодорхойгүй байсан тул газар дээр нь шийдвэр гаргаж, арга хэмжээ авсны дүнд гүйцэтгэгч компани шаардлагыг биелүүлж, ажлаа дуусгажээ.
14 дүгээр сургуулийн өргөтгөлийг өнгөрсөн долоо хоногт Улсын комисс хүлээж авсан, Тавдугаар сургуулийн өргөтгөлийг Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо. Энэ мэтчилэн ачаалал өндөртэй сургуулиудын асуудлыг шуурхай шийдвэрлэж, гурван ээлжийг бүрэн халахад шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч ажиллах болно хэмээн Боловсролын сайд мэдэгдэв.