Ерөнхийлөгч асан Доналд Трампын залуу үеийн амьдралаар хийсэн “The Apprentice” хэмээх шинэ кино өнгөрсөн долоо хоногт АНУ-д нээлтээ хийж, нэлээдгүй шуугиан тарин, шүүмжлэл дагуулаад байна.
АНУ-ын жүжигчин Себастиан Стэн Трампын дүрийг бүтээсэн бөгөөд түүний Нью Йоркийн үл хөдлөх хөрөнгийн босс байсан залуу үеийг кинонд онцлон харуулах юм.
Уг киноны жүжигчид “Ерөнхийлөгч асан Трамп энэ киноны төлөө талархах хэрэгтэй. Энэ кино түүний амьдралыг цогц, гурван хэмжээст зураглалаар харуулсан” гэв.
Харин АНУ-ын экс ерөнхийлөгч киноны продюсерийн эсрэг шүүхэд гомдол гаргана гээд, уг киног “хуурамч, ёс зүйгүй” гэж үзэж байгаагаа мэдэгджээ.
Энэ оны 11-р сарын 5-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө киног дэлгэцнээ гаргаж байгаа нь Доналд Трамп, Камала Харрис нарын өрсөлдөөнд нэгэн ярианы сэдэв болно гэдэгт итгэлтэй байгаагаа киноны найруулагч Али Аббаси хэлэв.
Эх сурвалж: BBC