Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 16 2024.10.18 / БААСАН ГАРАГ  

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН ДОЛООН УЛААН ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР  

Үс засуулбал: Өвчин ирнэ  

Наран ургах, шингэх: 07:16-17:58  

Барилдлага: Түлэх 

Шүтэн барилдлага: Сансар 

Суудал: Огторгуй  

Аргын тооллын аравдугаар сарын 18, Сугар гараг. Билгийн тооллын 16, Гоё хүүхэн одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 07:16-17:58. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хэншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. 

Таны сурталчилгаа