Цаг үеийн мэдээ

Сэтгэцийн эрүүл мэндийнхээ талаар илэн далангүй ярьдаг дуучин, жүжигчин Селена унтлагын өрөөндөө унтахаа больсон тухайгаа саяхан ярьжээ. Тэрээр өөрийн санаа зовнил, сэтгэл гутралын талаар ярьж байхдаа “Би унтлагын өрөөндөө унтахаа больсон. Учир нь маш харанхуй хүнд нөхцөл байдалтай байхдаа би тэр өрөөнд хэтэрхий их цагийг өнгөрөөсөн. Одоо тэр өрөө надад өнгөрсөн үеийг минь санагдуулдаг” гэж тайлбарлав. 

32 настай од өөрийн түгшүүр, сэтгэл гутрал болон сэтгэцийн хоёр туйлт эмгэгтэй хэмээн оношлогдсон талаараа өмнө нь олон нийтэд нээлттэй ярьж байсан билээ. Селена Гомез урт хугацаанд сэтгэлийн түгшүүрээсээ болоод орноосоо ч босоход хэцүү байсан тухайгаа ярьсан бөгөөд үүнийгээ давж гарахын тулд шаргуу хичээсэн гэв.

 Мөн тэрээр өөрийнх нь түүхийг сонссон хүмүүс урам зориг аваасай гэж хүсдэг тул энэ тухайгаа хуваалцах дуртай гээд “Чамайг үнэхээр гэрэлтүүлдэг тэр л ажлыг чи хийх ёстой, бас өөртөө итгэх ёстой” хэмээн зөвлөлөө. 

Эх сурвалж: The Statesman

 

Таны сурталчилгаа