БЗД-ийн наймдугаар хороо Амгалан Дулааны станц ТӨХК-ийн Зуухан цехэд гал түймэр гарлаа гэх цагийн байдал дээр гал түймэр унтраах тактикийн дадлага сургалтыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн бие бүрэлдэхүүн зохион байгууллаа.
Тус дадлага, сургалтыг тус байгууллагын ажилтан албан хаагчид, эмнэлэг цагдаагийн байгууллагын нийт 200 гаруй алба хаагчид оролцож гал түймэр унтраах, бэлэн байдлаа хэрхэн хангах талаар дадлага сургалт хийлээ.