2024 оны аравдугаар сарын 18-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Тэвчээртэй ухаалаг байдал ажлын амжилтад нөлөөлнө. Энэ өдөр тэнцвэргүй бөгөөд нийцтэй биш нөхцөл байдлыг илүү үзүүлнэ. Болзошгүй саад бэрхшээлээс үл шалтгаалан эргэн тойрондоо харилцах харилцааг зохицуулж чадах бөгөөд өөрийн материаллаг байдлыг сайжруулах алхам хийхийг хичээнэ. Толгой тархи сэргэг бус байх бөгөөд биеийн эрч хүч буурч магадгүй.
Үхэр: Өөрийгөө доогуур үзэх, ур чадвараа үнэлэхгүй байх зэрэг нь таныг бухимдуулж, орчин тойрондоо таагүй уур амьсгалыг бий болгоход хүргэж мэднэ. Таны хичээл зүтгэлийн хариуд үр дүн ирэхгүй байна гэж гомдоллох хэрэггүй. Учир нь бүх зүйл цаг хугацаатай байдаг гэдгийг санаарай. Материаллаг байдал ч санаан зоргоор сайжрахгүй үе байна.
Ихэр: Өөрчлөлт хийх хэрэгтэй ч аль болох бага ачаалал ав. Бусдын шүүмжлэлд өртөхөөс бүү ай. Гэхдээ хүмүүсийн хэл ам, хов живийн бай болохоос сэргийлж, алхам бүрээ хянаж байхыг зөвлөж байна. Эртний мөрөөдөл далдхан хүслээ биелүүлэх хамгийн чухал алхмаа хийж магадгүй. Ахмад настай хүмүүсийн хууч өвчин хөдлөх магадлалтай тул өөртөө анхаарал халамж тавиарай.
Мэлхий: Ажилсаг хичээнгүй, амьдралын зорилготой хүмүүст ямар ч үед багахан хэмжээний саад бэрхшээл юу ч биш байх болно. Тавьсан зорилготой, идэвх зүтгэлтэй байх нь амжилтыг өөртөө дуудахтай адил юм. Хамааралгүй зүйлүүдийг өөр дээрээ овоолж, асуудал нэмэх нь таныг эргээд төвөгтэй байдалд хүргэнэ гэдгийг санаарай.
Арслан: Найз нөхөд болон ойр дотнын хүмүүс тань төвөгтэй асуудлууд тулгарсан үед таны зүгээс үзүүлэх тусламж дэмжлэг маш чухал байх болно. Үйл явдлын өрнөлөөс хамааран ажиллах арга барилаа өөрчлөх үе. Аливаа харилцаа холбоондоо уян хатан чанарыг зөв ашиглах эсэхээс таны амжилт ололт шууд хамаарах бололтой.
Охин: Бүхий л харилцаандаа анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Ажлын хамтрагч, дарга удирдлагын дунд асуудал, үл ойлголцол үүсэж магадгүй. Та өмнө байгаагүйгээр бусдын шүүмжлэлийг хүртэх болно. Ойр дотнын хүмүүстэйгээ ярилцаж өөрийн дотор хургасан уур бухимдлаас аль болох эртхэн сал.
Жинлүүр: Зарим үед цагаа олоогүй шийдвэр гаргах бололтой. Яаруу шийдвэр амжилт авчрахаасаа илүүтэй төвөг учруулна гэдгийг санаарай. Бодлогогүй үйлдэл бүү хий. Мөн эцсийн шийдвэр гаргах гэж зүтгэх хэрэггүй. Өнөөдөр хийх уулзалт нь таны төлөвлөгөөг өөрчилж магадгүй тул та гэнэтийн ямар ч зүйлд бэлэн байх хэрэгтэй байх.
Хилэнц: Өмнөх өдрүүдийн хэт ачаалал таныг сул дорой болгоно. Гэхдээ нийтэч зан, нөхөрсөг байдлаараа олон хүнийг өөртөө татан, тэднийг хийж буй зүйлд гар бие оролцуулж чадна. Харьцангуй богино хугацаанд өмнөх ажлаа амжуулах боломжтой. Харин бие махбодын хувьд хөлс хүчээ ихээр шахан ажиллах нөөц бололцоогүй байна.
Нум: Барьцаа зээл, өр ширтэй холбоотой асуудал сөхөгдөж магадгүй. Өмнө нь бодлогогүйгээр үйлдсэн эрсдэлтэй зүйл нь нэлээд том асуудал болох ч өөрийгөө шаналгаж, бүгдийг ганцаар шийдэх гэсний хэрэггүй. Та нөлөө бүхий хүмүүсийн тусламжийг авахыг хүсэх ч тэр бүр таны хүссэнээр болохгүй болов уу. Гэхдээ та ямар ч асуудлыг даван гарах боломжийг нээх бололтой.
Матар: Өнөөдөр таны ажил хэрэгт хүчтэй нөлөөлөх зүйл гарч ирнэ. Энэ тохиолдолд яаралтай мэргэжлийн хүнд хандаарай. Асуудалд бүү назгай ханд. Гэр бүл аав ээжтэйгээ зөвлөлдөж дотно яриа өрнүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх болно. Тэдэндээ цаг заваа харамгүй гарга. Этгээд хүсэл сонирхлоо дарах, залхуу байталтай идэвхтэй тэмцэх хэрэгтэй. Энгийн даруу төлөв байдлыг эрхэмлэ.
Хумх: Энэ өдөр таны толгойд маш олон санаа эргэлдэх ч юу хийхээ мэдэхгүй гацаж мэднэ. Гэвч таны өмнө зайлшгүй шийдэх асуудал, амжуулах ажил байгаа тул цагаа дэмий үрэх хэрэггүй. Ажлын холбоотой уулзалт хэлэлцээрт та бэлэн бус байх юм бол эргэлзээтэй байдалд хүргэнэ.
Загас: Бүх төрлийн худалдаа наймаа ашигтай байх магадлалтай. Харин үл хөдлөх хөрөнгө болон үнэт эдлэлтэй холбоотой үйл ажиллагаанд хянуур болгоомжтой хандаарай. Цаг хугацаа, нөхцөл байдал таныг яаруулсан ч түр бодох хугацаа өөртөө гаргаарай. Хайр сэтгэлийн асуудлыг гэнэт шийдэж болохгүй. Хэрэв та уян хатан байж чадвал бүх асуудлыг эв зүйгээр шийднэ.