Цаг үеийн мэдээ

Цахим орчинд автомашины хаалга онгойлгож, нэгнийхээ бие халдаж буй бичлэг тарсан. 

Цахим орчинд нийтлэгдсэн уг зөрчил нь 2021 оны зургадугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт болсон бөгөөд үл ойлголцсоны улмаас иргэн "Ц" нь "С"-ын биед халдсан байна. Энэхүү үйлдэл нь Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйл "Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу 2021 оны зургадугаар сарын 25-ны өдөр холбогдох арга хэмжээг авсан байна.

Таны сурталчилгаа