Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Тарваган тахал болон хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/948 дугаар захирамжийг  хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн албаны  хамтарсан бүрэлдэхүүн хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллалаа. 

Багахангай, Налайх, Сонгинохайрхан,  Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод давхардсан тоогоор 62 хоног 3100 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэлээ.

Хяналт шалгалтын хүрээнд нийт 112600 тээврийн хэрэгсэлд  үзлэг шалгалтыг хийж,  70 удаагийн үйлдлээр 291 ширхэг тарваганы мах илрүүлэн, зөрчил гаргасан 79 хэрэгт 23.5 сая төгрөгийн торгууль ногдуулж, 139.4 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлсэн байна.

Таны сурталчилгаа