Онцгой байдлын албаны улсын аварга шалгаруулах спортын олон төрөлт тэмцээн Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймагт энэ сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан.
Тэмцээнд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 400 орчим алба хаагч оролцож хурд хүч, эр зориг, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм.
Багийн нийлбэр дүнгээр хурандаа А.Дашням даргатай НОБГ-ын баг тамирчид тэргүүлж, хурандаа М.Адъяабаатар даргатай Өмнөд бүс, хурандаа Г.Нармандах даргатай Зүүн бүсийн баг тамирчид тус тус удааллаа.
Онцгой байдлын албаны улсын аварга шалгаруулах спортын олон төрөлт тэмцээнд нийслэлийн Онцгой байдлын газар өмнө нь хоёр удаа тэргүүлж цомын эзнээр шалгарч байсан.
Энэ удаа тэргүүлснээр “Шилжин явах цом”-ын эзнээр гуравдахаа шалгарч амжилтаа ахиуллаа.