Цаг үеийн мэдээ

Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Берлин хотноо жил бүр зохион байгуулагддаг Берлиний олон улсын кино наадам 75 дахь удаагаа 2025 оны 2  дугаар сарын 13-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Уран бүтээлч та бүхэн урьдчилсан сонгон шалгаруулалтанд материалаа илгээнэ үү.

Бүртгүүлэх хугацаа: 

Бүрэн хэмжээний кино /2024 оны 10 дугаар сарын 30 хүртэл/

Богино хэмжээний кино /2024 оны 11 дүгээр сарын 13 хүртэл/

Бүртгэлийн хураамж:

- Бүрэн хэмжээний кино 175 евро 

- Богино хэмжээний кино 75 евро

Тавигдах шаардлага:

Кино наадмаас өмнөх 12 сарын дотор хийгдсэн бүтээл байх. Өмнө нь илгээсэн кино бүтээлээ ахин илгээх боломжгүй. 

- Бүрэн хэмжээний киноны үргэлжлэх хугацаа 60 минутаас дээш байх.

- Богино хэмжээний киноны үргэлжлэх хугацаа 20-30 минут хүртэлх байх. 

- Техникийн шаардлагын дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авах боломжтой. technical specifications

- Бүх хэсэгтээ дэлхийн нээлтээ хийх уран бүтээл байвал давуу тал гэж үздэг боловч зарим хэсэгт зөвхөн дэлхийн нээлт хийх уран бүтээлийг хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг (sections overview below  , guidelines of each section)

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх холбоосоор танилцана уу. 

https://www.berlinale.de/en/film-entry/submission/start.html

Цахим хаяг: [email protected] 

Анхааруулга: Уг кино наадмын цахим хуудас дахь мэдээллийн сан 2024 оны 9 дүгээр сард шинэчлэгдсэн тул өмнөх бүртгэлээр нэвтрэх боломжгүй. Сонгон шалгаруулалтад материалаа илгээхийн тулд шинээр бүртгэл үүсгэн хувийн и-мэйл хаягаа ашиглах шаардлагатай. Ингэснээр Берлиний кино наадмын мэдээллийн санд хадгалагдана.

Таны сурталчилгаа