Цаг үеийн мэдээ

“UB comedy club”-ээс зохион байгуулдаг "Дайралцаан" roast battle show-ны оролцогчид зарлагдлаа. Шоуны шинэ дугаарт Буян компанийн захирал Б.Жаргалсайхан, бизнесмен, дижитал бүтээгч Ё.Мөнхдэмбэрэл нар оролцох аж. Мөн тус шоуны Хост буюу хөтлөгч, бас нэгэн зочин нь нууц байгаа юм.  

Энэ талаар бизнесмен Ё.Мөнхдэмбэрэлээс тодрууллаа.  

-Та “UB comedy club”-ээс зохион байгуулдаг "Дайралцаан" шоунд оролцох талаар мэдээлэл гарчээ. Энэ үнэн үү? 

-Үнэн. Постер нь цацагдчихсан байгаа биз. 

-Тийм байна. Та хэрхэн бэлтгэж байгаа вэ? 

-Цаг ерөнхийдөө тулсан өөрийнхөө хэмжээнд бэлтгээд л байна.  

-Танд “UB comedy club”-ээс шоунд оролцох санал тавьсан уу? 

-Тийм. Санал тавиад, оролцох хүмүүс нь саналыг бодож үзээд оролцох, үгүйгээ шийдээд хариугаа хэлдэг юм билээ. 

-Та оролцох шийдвэр гаргасныг бодоход санаанд тань багтаж ээ дээ? 

-Ер нь өөрийгөө сориод үзье гэж бодсон юм. Би өөрийгөө олон зүйлд сорих дуртай л даа. 

-Дайралцах хүнээ өөрөө сонгодог уу, эсвэл энэ хүнтэй дайралцана гээд цаанаас нь сонгож өгдөг үү? 

-Тэр шоунд надтай нийлээд найман хүн оролцоно. Тэдгээрт зориулаад жөүкүүдээ бүгдэд нь бичих ёстой юм билээ. Тэгээд л тэр хүнтэй дайралцана гэхэд жөүк нь бэлэн байж байх ёстой гэсэн үг.  

-Тэгэхээр та нөгөө долоон хүндээ зориулсан хошигнолоо биччихсэн үү? 

-Бичээд, бэлдээд л явж байна. 

С.ОТГОНБАЯР

Таны сурталчилгаа