Дархан-Уул аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар МАН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын даргад 7-р тойргоос сонгогдсон төлөөлөгч Алтангэрэлийн Янжмааг санал хураалтад оролцсон 40 хүчинтэй саналаас 25 төлөөлөгч буюу нийт төлөөлөгчдийн 62.5 хувийн саналаар Алтангэрэл овогтой Янжмааг Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргаар сонгосон байна.
"Тогтвортой хөгжил-2030” баримт бичгийн тавдугаар зорилтод Жендэрийн эрх тэгш байдлыг хангах зорилт тусгагдсан. Үүний нэг шалгуур үзүүлэлт нь парламент, орон нутгийн эрх барих хуралд эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэмжээг тасралтгүй нэмэгдүүлэх юм.
Аливаа улс орны шийдвэр гаргах түвшинд хүн амын төлөөлөл, хүйсийн тэнцвэртэй оролцоог хангаснаар төрийн бодлого шийдвэр нийт иргэдийн эрх, эрх ашгийг тусгаж, амьдралын чанарт эергээр нөлөөлдөг нь олон судалгаагаар нотлогдсон билээ. Ийнхүү Дархан-уул аймаг түүхэнд анх удаа эмэгтэй ИТХ-ын даргаар сонгогдон ажиллахаар болсон Алтангэрэл овогтой Янжмаа танд цаашдын ажил үйлст сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.