Форбес сэтгүүл Португалын Кристиано Рональдог 2024 оны дэлхийн хамгийн өндөр орлоготой хөл бөмбөгчин хэмээн зарлав. Тэрээр одоо Саудын Арабын хөл бөмбөгийн клубт тоглож байгаа билээ.
Сүүлийн 10 жилд зургаа дахь удаагаа жагсаалтыг тэргүүлж буй Португалийн супер од энэ улиралд талбай дээр 220 сая долларын орлого олох төлөвтэй байгаа бөгөөд үүнд клубийнх нь байгуулсан зар сурталчилгааны гэрээнээс ирэх урамшуулал ч багтсан гэж үзэж байна.
“Түүний орлого 2023 онд 260 сая доллар байсан бол энэ жил илүү өсөж 285 сая долларын нийт орлого олсон нь хөл бөмбөгийн дээд амжилт юм” хэмээн тус сэтгүүлд нийтлэлд бичжээ.
Жагсаалтын хоёрдугаарт одоогоор АНУ-ын Интер Майами клубд тоглож буй Аргентины тоглогч Лионель Месси орсон бол гуравт, Саудын Арабын Аль-Хилал багийн Бразил довтлогч Неймар бичигдсэн байна.
Эх сурвалж: tass.com