Цаг үеийн мэдээ

Боловсролын яам, Хөрөнгийн менежментийн төв хамтран “Боловсролын салбарын төр, хувийн хэвшлийн түншлэл” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, хувийн хэвшлийн боловсролын салбар дахь оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, төр, хувийн хэвшил эрсдэлээс сэргийлэх оновчтой удирдлагад суурилан түншлэлийн гэрээний дагуу хамтран ажиллах талаар хэлэлцэв. Уулзалтад Боловсролын яам, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын гишүүн байгууллагууд, шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэг, барилга байгууламжийн гүйцэтгэгч байгууллага, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, ашиглалтын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс боловсролын салбар дахь ашиглалтын менежментийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх оновчтой эхлэлийг тавьж байгааг онцолж байв. Боловсролын яамны төлөөллүүд уулзалтаас гарсан санал санаачилгыг дэмжинэ гэдгээ илэрхийлж, сургалтын ээлтэй орчныг бүрдүүлэх ажлуудыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Боловсролын реформ”-ын нэг хэсэг болохыг дурдлаа.

Таны сурталчилгаа