Нийслэлийн хэмжээнд хугацаанд цэргийн албаны 2024 оны II ээлжийн цэрэг татлага өнөөдөр албан ёсоор эхэллээ. Цэрэг татлага энэ сарын 18,19,20-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Өмнө нь цэргийн төв дамжин дээр давтан үзэж дахин онош тавьдаг байсан бол энэ удаагийн цэрэг татлагаар дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийн дараагаар шууд цэргийн ангид хүргэгдэхээр зохион байгуулж байна.
Цэргийн албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор энэ удаагийн хугацаат цэргийн хөтөлбөрт англи хэл, компьютер, “B” ангиллын жолооны дамжаанд хамруулах хичээлийг хөтөлбөрт нэмж тусгаад байгааг холбогдох албаны хүмүүс онцолж байна.
Цэрэг татлагын үеэр дүүргийн насан туршийн суралцахуйн төвөөс залууст зориулж хорт зуршил, зөв хооллолт, гэр бүл төлөвлөлт, тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр богино хэмжээний сургалтыг зохион байгуулж байна.