Цаг үеийн мэдээ

Сүхбаатар аймгийн засаг даргын томилгоог ИТХ-ын анхдугаар хуралдаанаар хэлэлцлээ. Ингэхдээ одоогийн Засаг дарга М.Идэрбатыг мөн л улираан ажиллуулах санал гаргасан. Санал хураалтын үр дүн нь М.Идэрбат 29 төлөөлөгчөөс олонхын санал авч Сүхбаатар аймгийн Засаг даргад томилуулахаар Ерөнхий сайдад уламжлахаар боллоо. Ингэснээр Сүхбаатар аймагт хэрэгжих бодлого цаашид тогтвортой үргэлжлэх нь. 

М.Идэрбат улс төрд 25 настайдаа хөл тавьсан. Тэрээр аймгийн музейн даргын албанаас улс төрд орж ирсэн. Түүнээс хойш агентлагийн дарга, сумын засаг дарга, хотын захирагч, аймгийн Засаг дарга болтлоо тасралтгүй төрийн шатыг ахиж явна. 

Сүхбаатар аймгийн тухайд, 1992 оноос хойших есөн удаагийн Ардчилсан чөлөөт сонгуульд 6 удаа Ардчилсан нам тасралтгүй ялсан нь ардчиллын түүхэнд бичигдэх том амжилт болсон юм. 

АЖЛЫН ТУРШЛАГА 

2002-2005 онд Сүхбаатар аймаг дахь ШУТИС-д багш 

2005-2008 онд Угсаатны зүйн музейн захирал  

2008-2012 онд Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга 

2012-2020 онд Баруун-Урт сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч 

2020 оноос Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байна.  

СОНГУУЛЬТ АЖИЛ 

2008-2012 онд Баруун-Урт сумын Иргэдийн хурлын төлөөлөгч 

2012-2024 онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч 

2008-2017 онд Баруун-Урт сумын Ардчилсан намын дарга 

2017 оноос Сүхбаатар аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байна. 

Таны сурталчилгаа