Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 17

2024.10.19 / БЯМБА ГАРАГ

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН

ЗУРГААН ЦАГААН УЛААН ЛУУ ӨДӨР

Үс засуулбал: Өнгө зүс доройтно

Наран ургах, шингэх: 07.18-17.57

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал: Ус

Аргын тооллын 10 сарын 19, Санчир гараг. Билгийн тооллын 17, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, улаан луу өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:18-17:57. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Тэрсүүд өдөр.

Таны сурталчилгаа