Узбекистаны Ташкент хотод зохион байгуулагдаж, өнөөдөр дүнгээ гаргасан жүдо бөхийн 42 дахь удаагийн Армийн ДАШТ-д Монгол Улсын БХЯ-ны Алдар спорт хорооны баг 3 Алт, 3 Мөнгөн медаль хүртсэн амжилтаар хоёрдугаар байр эзэллээ. Г.Наранцэцэг, А.Адъяасүрэн, Л.Сосорбарам нар алт, Ц.Гал-Од, М.Ичинхорлоо, Ө.Дүүрэнбаяр нар мөнгөн медаль хүртсэн байна.
Харин багийн барилдаанд эрэгтэй баг эзэн орны багийн буулган авч Алтан медаль, эмэгтэй баг Хүрэл медаль хүртэж бахдам сайхан амжилт үзүүлэв.