Багийн эмч нарын анхдугаар уулзалт Төрийн ордонд эхэллээ. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар “Эрүүл мэндийн салбарын 7 хоног”-ийн хүрээнд хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн. Үүний нэг нь Багийн эмч нарын анхдугаар уулзалт юм. Монголын эмч нарын VII Их хурлын үргэлжлэл болох тус уулзалтад орон нутгийн сум, багийн хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй нийт 650 гаруй багийн эмч оролцож, санал бодлоо солилцож байна.