Дорнод аймгийн нутаг дэвсгэрт иргэн А нь нэр бүхий хоёр иргэнтэй барьцаат зээлийн гэрээ байгуулан бага насны хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг хийж байсныг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна.
Тодруулбал, Өнгөрөгч оны гуравдугаар сард Дорнод аймгийн нутаг дэвсгэрт иргэн А есөн настай хүүхдээр хурдан морь унуулж авсан цалингаас нь суутгуулах нөхцөлтэйгөөр бусадтай зээлийн гэрээ байгуулж хүүхдийн эрүүл мэнд, бие бялдарт нөлөөлөхүйц ажил хөдөлмөр эрхлүүлж байсан аж.
Мөн тухайн есөн настай хүүхдэд тусгай хамгаалах хэрэгсэл өмсүүлэлгүй хориглосон цагт хурдан морь унуулснаас үүдэн хүү мориноос унаж гэмтэл авсан байна.
Тиймээс иргэн А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.1, 16.1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлжээ.
2024-10-19
Зөв. Уяач нэртэй луйварчдыг яллах хэрэгтэй.