Цаг үеийн мэдээ

2024 оны 10-р сарын 20-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Ажил амьдралд саад учруулдаг хүмүүсээс аль болох холуур байхыг зөвлөж байна. Материаллаг байдлаа дээшлүүлж болохуйц шийдвэртэй алхам хийж магадгүй. Өөрийн авьяас чадвартаа тулгуурлан ямар нэгэн үйл ажиллагаа эхлүүлж чадвал ирээдүйд амжилтад хүрнэ. Гэхдээ таны боломж хязгаартай тул хэтрүүлэн үнэлэх хэрэггүй.

Үхэр: Хөндлөнгийн зүгээс сөрөг хандлага ирэх бололтой. Таны шийдэмгий бус байдал, эргэлзээ тээнэгэлзээ төрүүлсэн үг яриа хүндрэл бэрхшээл авчирч магадгүй. Энэ нь хайр сэтгэлийн асуудалтай ч мөн холбоотой байж мэднэ. Биеийн эрүүл мэнд муудаж магадгүй тул эрүүл мэнддээ анхаарал хандуулах хэрэгтэй байна.

Ихэр: Эхлүүлсэн ажилдаа эрс шийдэмгий ханд. Олны өмнө гарах бол биеэ барилгүй аливааг бусдаас түрүүлж бодож сэтгэн, түрүүлж хөдлөх хэрэгтэй. Ухаалаг бөгөөд мэдрэмжтэй байдал нь ажил хэрэгт амжилт бүтээлийг өгнө. Харин их зан, бусдыг үл хүндэлсэн байдал нь эргэн тойрныхоо хүмүүсийн дунд өөрийгөө сул талыг ил гаргасан үйлдэл байх болно.

Мэлхий: Шинэ салбарт хүчээ сорих нь тийм ч амар ажил биш байна. Харин аялж зугаалах, түр зуурын сэтгэлийн таашаал эдлэхэд бол тохиромжтой мөч гэдгийг санаарай. Шинэ газар, шинэ танилууд зэрэг нь танд тааламжтай байдлыг авчрах төдийгүй таны зорьсон үйлсэд тань ихээхэн эерэг үр дүнг авчирна.

Арслан: Бие тавгүйрхэх, хууч өвчин хөдлөх нөхцөл байдал үүснэ. Ялангуяа настай хүмүүсийн хувьд энэхүү нөхцөл байдлын улмаас бие эрхтэн дордож мэдэх юм. Ахуйн шинжтэй болон гэр оронтой холбоотой асуудлыг тэр дор нь зохицуулахгүй бол хойшлуулах тусам таны нуруун дээрх ачаа нэмэгдэх байх. Зарим үед чухал зүйлийг мартахад хүрч мэднэ. Бичиж тэмдэглэх арга барилыг сайн ашиглаарай.

Охин: Цэвэр агаарт алхаж, гүйх зэргээр амралтын өдрийг үр бүтээлтэй ашиглаарай. Гэр бүлтэйгээ идэвхтэй амрах, үр хүүхдүүдтэйгээ байх нь сэтгэлийн тайтгарлыг авчрах болно. Таны тусламж эргэн тойрны олон хүнд хэрэгтэй байх болно. Эерэг энерги төвлөрсөн үед хайр дурлалын харилцаа азтай байна. Холоос ирсэн зочин хүлээн авах бололтой. Таны амьдралыг өөрчлөх мэдээ хүлээж авна.

Жинлүүр: Түгшүүртэй, тогтворгүй байдал үүсэж байна. Гэсэн ч та бэрхшээл саадаас айхгүйгээр зоригтой ажиллаж чадвал ажил хэрэг урагшилж, ашиг орлого нэмэгдэнэ. Албан болон хувийн аль ч харилцаагаа муутгах зүйл хийхгүй байхыг Өрнийн зурхай Дорнын зурхай Монгол ёсон зөвлөж байна. Өөртөө хэт итгэж, өөрийнхөөрөө зүтгэх нь асуудлыг улам хүндрүүлэх магадлалтай.

Хилэнц: Од эрхэс танд энгийн байдлыг эрхэмлэхийг зөвлөж байна. Амар хялбараар аливаа зүйлийг хийх боломж олдоно. Бүх төрлийн ажил хэрэг таныг зүдрээхгүй бөгөөд амгалан тайван, сэтгэл ханамжтайгаар үйл хэргээ үргэлжлүүл. Энэ өдөр нэгээс нөгөө туйл руу үсчсэн тогтворгүй ааш зан гаргахгүй байхыг хичээ.

Нум: Хувийн салбарт ажилладаг хүмүүс өнөөдөр азтай, одтой байх бололтой. Зарим тохиолдолд ажлаа өөрийн зөн совингоор хийхээс илүүтэй туршлагатай мэргэжилтнүүдийн үгийг сонсох нь үр дүнтэй байдаг гэдгийг санаарай. Ажилдаа өөрийгөө бүрэн зориулах нь сэтгэл санааны тогтворгүй байдлыг даван туулахад тусална.

Матар: Өөрийн дотоод итгэл үнэмшлээс гадна ойр дотнын хүмүүсийн санал зөвлөгөөнд ач холбогдол өгөхийг зөвлөж байна. Хийх ажлаа зоригтойгоор барьж ав. Саад бэрхшээл байсан ч амжилттай дуусгана. Ганц бие хүмүүс хайр дурлалын адал явдал ихтэй байхаас гадна эсрэг хүйсийнхээ хүний анхаарлыг сайн татах болно.

Хумх: Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үе. Шаардлагагүй бол хэн нэгний өмнө толгой бөхийлгөхгүй шулуун шударга байхыг эрхэмлэ. Танд хэрэгтэй боломж ирэх үед уулыг нурааж усыг эргүүлж чадахаар хүчтэй болж хувирна. Ийм таатай боломж танд ирнэ гэдэгт итгэлтэй байж болно. Таныг хайрласан хүнийг бурхнаас бэлэглэсэн бэлэг гэж хүлээж аваарай.

Загас: Биеийн болоод сэтгэлийн ачааллаа нэмэгдүүлэх хэрэггүй. Учир нь та тийм ч их эрч хүчтэй, сэтгэлийн хаттай биш байх бөгөөд таны өнөөдөр хийж буй зүйлд таагүй нөлөөлж магадгүй. Од эрхсийн нөлөө таныг бүх талаар ядраах үндэс болж мэднэ. Бусад хүмүүстэй болгоомжтой харилцахыг зөвлөж байна.

Таны сурталчилгаа