АНУ дахь Монгол эрдэмтэн, судлаачдын хоёрдугаар эрдэм шинжилгээний хурал 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-нд нээлтээ хийв.
Хурлыг нээж Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, АНУ дахь Монгол эрдэмтэн, судлаачдын нийгэмлэгийн тэргүүн Доктор А.Отгонзаяа болон “Kaiser Permanente Bernard”-ын Анагаах ухааны сургуулийн Профессор Д.Баатар нар үг хэлэв.
Эхний өдрийн хурлаар эрүүл мэнд, эрдэм шинжилгээний болон орчин цагийн Монгол хэлний асуудлаарх салбарын эрдэмтэн, судлаачид илтгэл тавив.