Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Соёмбо” чуулгаас санаачлан хүмүүжигчдийг соён гэгээрүүлэх, нийгэмшүүлэх зорилготой “МАРГААШИЙН НАР” нөлөөллийн аяныг 401, 409, 421, 461 дүгээр нээлттэй хаалттай хорих анги, Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад зохион байгууллаа.
Аяны хүрээнд “Соёмбо” чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолт зохион байгуулсны зэрэгцээ тус чуулгын бүжгийн багш, Урлаг судлалын ухааны доктор, ахмад Б.Мөнгөнцэцэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Монгол өв соёл, үндэсний биет болон биет бус өв соёлын үнэ цэнийг танин мэдүүлэх зорилгоор “Монгол өв соёл бидний бахархал”, “Эх орны бахархал” сэдвээр лекц уншлаа.
Тус аяныг 2024 оны 10 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд өрнүүлсэн бөгөөд нийт 1000 гаруй хүмүүжигч хамрагдсан юм.