Цаг үеийн мэдээ

12 ордын энэ долоо хоногийн зурхайг танилцуулж байна (2024/10/21 - 2024/10/27). 

Хонь: Долоо хоногийн эхээр сэтгэл санааг нь өргөх сайхан мэдээ дуулна. Хайр дурлалын харилцаа амжилттай байх ч таны зөрүүд байдлаас болж хүндрэл учирч магадгүй. Орчин цагаа дагасан зөв зохион байгуулалтыг хийхийг хичээ. Өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд сайтар боловсруулсан төлөвлөгөөний дагуу ханцуй шамлан дайрах хэрэгтэй бололтой. Долоо хоногийн дундуур анзаарахгүй хажуугаараа өнгөрөөсөн зүйл таны хувьд томоохон үйл хэргийн сэжүүр байж мэдэх юм. Хувь тавилан таныг ямар нэгэн байдлаар сорьсоор байгааг мартаж болохгүй. Бусдаас ялгарах өөрийн үзэл бодлоо хэт дээгүүрт тавихгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Зарим үйлдэл одоохондоо танд азтай явдал мэт санагдах ч олны дунд бол нэр хүндээ унагаж байгаа хэрэг гэдгийг санаарай. Долоо хоногийн сүүлээр санхүүгийн тогтворгүй байдал бий болно. Хувийн үзэл бодлоо албан ажлын зарчимтай сөргөлдүүлэхээс зайлсхий. Од эрхсийн таагүй байрлал нь таны ажлын идэвхийг бууруулна. Ямар ч үед эхлүүлсэн ажлаа дутуу орхихгүй байхыг зөвлөж байна. Гэр бүлтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөхийг хичээ. Олны хөлийн газраас аль болох холхон байгаарай. 

Үхэр: Энэ долоо хоногт хамтын ажиллагаа тань бүтэмж муутай ч байж мэднэ. Хамт олны дунд таагүй уур амьсгал бий болно. Энэ нь зарим нэг хүний буруу санаа, цуу яриа, өдөөн хатгалгаас болж мэднэ. Үүнээс болж таны нэр төрд муу нөлөө ирэх ч ажигч гярхай, хүлээцтэй зангийнхаа ачаар үүссэн нөхцөл байдлыг зөв тодорхойлж чадна. Харин хувийн бизнес тань ашиг орлого авчрах бололтой. Уран бүтээлч хүмүүс онгод ихтэй байх бөгөөд нарийн торгон мэдрэмж болон сэтгэн бодох чадвар нь нэмэгдэнэ. Урлагтай холбоотой хүмүүсийн хувьд нэн таатай байна. Таны санаанд ихээхэн шинэ санаа орж ирэх ч түүнийгээ ил гаргах, хэрэгжүүлэх тал дээр хойрго байх магадлалтай. Хэрэв та үгээ зөв сонгож, үйлдлээ зөв удирдаж чадвал амжилт олох боломж ойрхон байгаа гэдгийг санаарай. Хэрэв эрсдэлтэй, өрсөлдөгч олонтой салбарт хүч үзэхээр шийдсэн бол гарах үр дүнгээ сайтар тооцоорой. Од эрхэс биелэх боломжгүй хүслээ хойш тавихыг сануулж буйг ч анхаарахад илүүдэхгүй. Өөртөө шинэ хүрээлэл бий болго. Ажил хэрэгч уулзалтаас өөрт хэрэгтэй, ашигтайг саналыг олж авахыг зөвлөж байна. Энэ үед яриа хэлэлцээрүүд бүтэмж сайтай боловч санхүүгийн ашиг орлого хурдан авчрахгүй. Шударга зан чанар шинэ өөрчлөлтийн эхлэлийг бий болгоно. Ажил хэрэгч хүмүүсийн хувьд идэвхтэй байдал давамгайлна. Шийдвэрлэхэд их цаг хугацаа, эрч хүч шаардагдах төвөгтэй асуудал үүсэж магадгүй. Зөвхөн ажилдаа анхаарлаа хандуулахыг зөвлөж байна. Өөрийн бусдыг татах чадвараа ашиглан шинэ түнш олж чадна. Харин хайр дурлалын харилцаанд хэт мэрийж, өөрийн санааг биелүүлэх гэсний хэрэггүй. Ахуй амьдралын аар саар саад тулгарч болохыг од эрхэс сануулж байна. Ойр дотнын олон хүнээс зөвлөгөө авч болох ч бүгдийнх нь үгийг дага гэсэн үг биш шүү. 

Ихэр: Долоо хоногийн эхээр мэргэжлийн ур чадвар өндөр байх тул ажил дээрээ амжилт гаргах боломжтой. Ашиг орлогын шинэ эх үүсвэртэй болох магадлалтай. Уран бүтээл туурвиж буй хүмүүс онгод ихтэй, бүтээл арвинтай байх болно. Жижиг сажиг таагүй зүйлстэй холбогдох эсэх нь таны дутагдалтай зантай тань холбоотой байх бололтой. Гэр бүлийн хүрээнд үүссэн хүндрэл бэрхшээл, овоорсон ажлаа цэгцлэх хэрэгтэй болно. Ганц бие хүмүүс эсрэг хүйсийн хүмүүсийн анхаарлын төвд орох ч янаг амрагийн адал явдлаас холуур байхыг одод зөвлөж байна. Өөдрөг үзэл, амьдралын эрч хүч нэмэгдэнэ. Долоо хоногийн дундуур таныг ажил хэргийн уулзалтууд хүлээж байна. Худалдаа наймаа эрхэлдэг хүмүүс боломжийн хэмжээний ашиг орлого олох болно. Мөн шинжлэх ухааны чиглэлээр судалгаа хийдэг бол тавьсан зорилгодоо хүрэх магадлалтай. Өөрийн дотоод энергиэ зөв боловсруулах юм бол ажилд амжилт, амьдралд баяр баясал авчирч, өөртөө итгэлтэй болгоно. Харин долоо хоногийн сүүлээр эрсдэлтэй ажиллагаа явуулахгүй, өндөр үнэтэй тансаг бараа худалдан авахгүй байх тал дээр анхаар. Шинжлэх ухааны салбарт ололт амжилт ихтэй байж мэднэ. Мөн уран бүтээл туурвих ажил ч ахицтай байна. Амьдралын гол зорилго чиглэлээ зөв олж чадвал таны зам дардан байх болно. Буруу хандлагатай хүмүүсээс зайгаа барьж, таагүй нөлөөнд автахаас сэргийлээрэй. 

Мэлхий: Энэ долоо хоногт арилжаа наймааны ажил нь болгоомж, сэрэмжтэй байхыг шаардана. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд уналт явагдана. Таны толгойд орж ирсэн санаа болон төлөвлөгөө нь хүссэн амжилтыг авчрахгүй. Олон талт гэрээ хэлэлцээр хийхэд тааламжтай биш үе. Таны эрч хүч, бусдыг итгүүлэх чадвар, сэтгэл татам зан нэлээд өндөр түвшинд байна. Олон нийтийн байгууллагын болон урлагийн ажилтнуудад таатай байх бөгөөд ур чадвар улам ихээр тодрон гарах болно. Бүтээлч санаа, мэдрэмжтэй байдлаараа ажлаа хамгийн сайнаар хийж, гялалзах болно. Таны ажиллах чадвар олон хүний атаархлыг төрүүлнэ. Хэрэв та бүхий л зүйлээ амжилттай байлгахыг хүсэж байгаа бол бүх зүйл дээр өөрийн санаснаар зүтгэхээс зайлсхийгээрэй. Одоогийн нөхцөл байдлыг дутуу үнэлснээс болж буруу шийдвэр, алдаатай санаа гаргаж нэр хүндээ сэвтээж магадгүй. Хань ижилтэй хүмүүс харилцан бие биеэ шүүмжилж, гомдоож болзошгүй тул өөрийн зөв болгох гэж зүтгэх хэрэггүй. Түрүүлж буулт хийх нь хамгийн ухаалаг алхам байх болно. Хувийн асуудал нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж магадгүй. Хамгийн хайртай дотнын хүмүүсийн асуудлууд эхний эгнээнд байх бөгөөд амархан шийдэгдэх зүйл биш байна. Тэдэндээ бүхий л боломжийг гаргаж өгөн, эрүүл энх, амар тайван байхад нь их анхаарах хэрэгтэй болно. Хүүхдүүдийн идэвх чармайлтыг нэмэгдүүлж, бие даан ажиллах боломжийг олгох нь тэдэнд амьдралын утга учир, баяр жаргалыг мэдрүүлнэ. Танд материаллаг зүйлс, эд мөнгө гэхээсээ илүүтэй сэтгэлийн жаргал, амар амгалан юу юунаас илүү хэрэгтэй байгааг мэдрэх болно. 

Арслан: Долоо хоногийн эхээр сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн хүчээр азтай одтой байх бололтой. Ихэнх ажил хэрэгт таныг аз түших магадлал өндөр байна. Ажил хэргээ туйлын болгоомжтой, хянуур явуулахыг зөвлөж байна. Яарч сандарсан байдал эсвэл өөдрөг бус үзлээсээ болж бодит байдалд зөв дүгнэлт хийж чадахгүйд хүрнэ. Урт удаан хугацааны төлөвлөгөөнд тань нөлөөлж болохуйц ямар нэгэн зүйл тохиолдох магадлалтай. Ойр дотнын хүмүүс найз нөхөдтэй илэн далангүй ярилцах боломж гарч магадгүй. Аль болох чөлөөтэй бодож сэтгэн, илэн далангүй ярилцахыг хичээ. Долоо хоногийн дундуур танд ойрын хугацаанд тохиож байгаагүй боломж гарч өөрийн хувийн төлөвлөгөөг гаргах бололтой. Өөрийн дуртай зүйлээ төлөвлөгөөнийхөө нэг хэсэг болгож чадна. Чимээ шуугиантай, олон хүн цугласан газраас хол байж, тархиа амраа. Харин долоо хоногийн сүүлээр төлөвлөсөн үйл ажиллагаа таныг олон адал явдалтай учруулна. Хэт ядарч, ажлын ачаалал авснаас үүдэлтэй мэдрэлийн ядаргаанд орж мэднэ. Хийх үйлдлээ сайтар тунгаан бодож чадваас ойрын ирээдүйд таныг томоохон амжилт хүлээж байна. Чөлөөт цагаараа цэвэр агаарт зугаалж, явган алхаарай. 

Охин: Долоо хоногийн эхэн үед удирдах албан тушаал хашдаг хүмүүст таатай байх болно. Ажлаа зөв зохион байгуулан, оновчтой хуваарилах нь таагүй үйл явдлаас сэрэмжлүүлж чадна. Хувийн амьдралаа өөрчлөх боломж гарч ирэх болно. Энэ боломжийг бүү алдаарай. Хүссэн зүйлээ хийх, хоббигоо хөгжүүлэх зэрэгт цаг зав гаргаарай. Таны амьдралд ямар нэгэн баяртай үйл явдал тохиолдож магадгүй. Танд төсөөлж байгаагүй хэн нэгнээс бэлэг ирэх ч магадлалтай. Сонирхолтой хүнд хайр сэтгэлтэй болж ч магадгүй. Долоо хоногийн сүүл рүү ч олон таатай үйл явдал тохиолдохын зэрэгцээ жижиг сажиг асуудал ч таныг тойрохгүй. Зөн совиндоо итгэх байдал нэмэгдэнэ. Ойрын үед төлөвлөсөн ажил төрөл тань хүссэнээр болохгүй байж мэднэ. Итгэл хүлээлгэж байсан хүн амьдралд тань нөлөөлж болохуйц, тодорхой байр суурь эзлэхүйц байж чадахгүй байх. Та өөрийн эрхэлсэн ажилдаа ур чадвараа харуулж, байр сууриа бэхжүүлж чадахаас гадна хайр сэтгэлийн харилцаанд амжилт олох болно. Шинээр төвхнүүлсэн амьдралдаа сэтгэл хангалуун бус байх нь хайрын харилцаатай шууд хамааралтай байна. Амьдралын нарийн ширийн асуудлаа ганцаар үүрэх гэж хичээх хэрэггүй. Шаардлагатай бол ойр дотнын хүнийхээ зөвлөгөө, тусламжийг ав. Таны сонирхолтой давтагдашгүй байдал эсрэг хүйстнээ өөртөө татахад тусална. 

Жинлүүр: Долоо хоногийн эхээр хайр сэтгэлийн холбоо үүсгэвэл бүтэмжтэй байна хэмээн од эрхэс амлаж байна. Ерөнхий төлөв эерэг байх боловч эрсдэлтэй үйлдэлд дурлах хэрэггүй гэж од эрхэс сэрэмжлүүлж байна. Мөн эрүүл мэнддээ анхаарал тавиагүйгээс болоод бие тавгүйтэх магадлалтай. Хөгжилтэй бөгөөд эерэг харилцааны ачаар та тайван амгалан байж чадна. Хэт шулуун зангаасаа болж ойрын хүрээллийн хүмүүстэйгээ зөрчилдөхөд хүрнэ. Долоо хоногийн дундуур шинэ зүйл турших, ашиг сонирхлоо нэмэгдүүлэх зэрэг нь таатай боломж үүсгэх магадлалыг нэмэгдүүлнэ. Шинэ соргог мэдээ мэдээлэл олж авах, түүнийгээ ажил хэрэг болгох зэрэгт сайн. Таны идэвх зүтгэлтэй бөгөөд ажилч хичээнгүй байдал нь хамтрагч нараа баярлуулах бололтой. Та өөрийнхөө нэр хүнд, байр суурийг бэхжүүлнэ. Харин долоо хоногийн сүүлээр од эрхэс таныг тэсвэр тэвчээртэй байхыг зөвлөж байна. Хэн нэгэн хүний буруу явуулгад өртөж, таатай харилцаагаа муутгаж мэднэ. Хайр дурлалын харилцаанд таалагдсан хүнийхээ анхаарлыг татах гэж нэлээд хичээх ч эцэстээ таагүй сэтгэгдэл төрүүлж болзошгүй. Өөрийн амжилтаараа эцэг эх, гэр бүлээ баярлуулна. Таны бүтээлч байдал тань дотоод боломжоо сайн нээхэд хүргэнэ. 

Хилэнц: Долоо хоногийн эхээр гаргасан төлөвлөгөө тань буруу тийш эргэж магадгүй. Ажлын төлөвлөгөө сайн урагшлахгүй байх ч хичээнгүй байдлынхаа ачаар боломжийн үр дүнд хүрэх болно. Орлогын төлөвлөгөөг хэнээр ч заалгуулахгүй байх нь чухал. Тулгарсан бүх асуудлаа өөрөө бүрэн шийдвэрлэнэ. Бусдын үгийг сайтар сонсож өөрийн бүтэлгүйтэл болон амжилтад хэрхэн нөлөөлж болох талаар нухацтай бодож тунгаа. Долоо хоногийн дундуур бодож төлөвлөснөө амжилттай болгохыг од эрхэс танд зөвлөж байна. Өмнөх ажлаа дэс дараатайгаар хийж гүйцэтгэх нь таны ажлын явцыг түргэтгэхээс гадна үр дүн нь мэдэгдэхүйц сайн байх болно. Өөрчлөлт шинэчлэлт нь таны хувьд хамгийн хэрэгтэй зүйл байж мэднэ. Долоо хоногийн сүүлээр хайртай хүнтэйгээ хамт оройг өнгөрүүлж, сэтгэлээ сэргээ. Урьд урьдынхаас илүүтэй сул дорой байх нь таныг алдаа гаргах, буруу алхам хийхэд хүргэх магадлалтай. Хувийн амьдрал тань тийм ч таатай бус байна. Эргэн тойрон толгой эргэм асуудал олон байх тул ихэнх зүйл санасан ёсоор бүтэхгүй байх. Элдэв хуйвалдаан, хов живээс болгоомжил. Эд хөрөнгөтэй холбоотой зарга шийдэх хэрэггүй байж магадгүй. 

Нум: Долоо хоногийн эхээр ажил хэрэг, албан тушаал асуудалд орох магадлалтай байна. Ямар нэгэн шийдвэртэй алхам хийх шаардлага тулгарахад сандарч тэвдэх хэрэггүй. Өөрийн бодол санаа, зорьсон зорилгоо бусдын үгээр өөрчилж хувиргах хэрэггүй. Магадгүй таны бүтээлч сэтгэлгээ, оргилж буй эрч хүч урт хугацааны төлөвлөгөөнд сайнаар нөлөөлнө. Таны эрч хүчтэй байдал дарга удирдлагын гаргасан зарим шийдвэрийг чамлалттай санагдуулах ч түүнийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрнэ. Нийгмийн аливаа үйл ажиллагаа нь таны сэтгэлийг сэргээж, анхаарлыг тань өөр зүгт чиглүүлж өгнө. Хэн нэгэнд таагүй сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд биеэ барих эсвэл худал дүр эсгэх хэрэггүй. Хий хоосон мөрөөдөлдөө автаж буруу шийдвэр, алдаатай зүйл хийхээс сэрэмжил. Долоо хоногийн дунд үеэс хойш бусдад хэт итгэх байдлаасаа болоод алдаа гаргах нөхцөл байдалд орж магадгүй. Хоосон мөрөөдөл, хийсвэр үзэл нь биелнэ гэж найдах хэрэггүй. Дэмий цагаа үрсэн хэрэг болно. Уран бүтээлийн ажил болон уулзалт ярилцлага, гэрээ хэлэлцээрүүд ойрын ирээдүйд амжилт, ашиг орлогыг авчирна. Бүтээл туурвих, ном зохиол бичихэд тохиромжтой. Эргэн тойрныхон болон хамтрагчтайгаа бүрэн дүүрэн ойлголцолд хүрнэ. Гэхдээ хэт их хийсвэр байвал сэтгэл санаа хямарснаас болоод ажлын ачаалал даахгүй байдалд хүрч магадгүй. Шинэ эхлүүлсэн үйл ажиллагааныхаа чиглэл, хэлбэрийг удахгүй өөрчилж магадгүй. Өөртөө болон ойр дотнын гэр бүлийнхэндээ зориулж багахан хэмжээний баяр, хүлээн авалт зохион байгуул. Ойр дотнын хүмүүсийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө өөрийгөө бүрэн зориулахад танаас нэг их хүч шаардахгүй байх. Хайр дурлалын адал явдлаас хөндий байхыг хичээ. 

Матар: Долоо хоногийн эхээр үйл хөдлөлөө хянаж, ухаалаг байж чадвал эвгүй байдалд орохоос сэрэмжилж чадна. Хувийн амьдрал, аж ахуйгаа өөрчлөхийн тулд олдсон боломж бололцоог сайн ашиглахыг од эрхэс зөвлөж байна. Эрүүл мэндийн хувьд аюулгүй байхын тулд хэрэглэж байгаа хоол хүнсэндээ онцгой анхаарал хандуулаарай. Олон хүнийг хамарсан үйл ажиллагаа болон биеийн хүчний ачаалал шаардсан ажлаас зайлсхийх хэрэгтэй. Харин шинэлэг үйл ажиллагаанаас ашиг орлого олох магадлал өндөр байна. Зөвхөн таны хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр л хэрэгтэй. Зарим хүмүүсийн хувьд амлалтдаа хүрэхгүй байх бололтой. Мөн худал хуурмаг явдлаас болж урам зориг мохох магадлалтай. Долоо хоногийн дунд үеэс хойш үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүс маш завгүй байх бөгөөд эргэн тойронд нь нэлээд их шинэчлэлт, өөрчлөлт гарах болно. Та өөрийн толгойд боловсруулсан санаа оноогоо бусадтай хамтран хэрэгжүүлснээр ашиг орлого олох боломжийг нээж, дажгүй үр дүнд хүрэх болно. Амьдралын эрч хүч байдал нэмэгдэнэ. Хосууд харилцан бие биедээ татагдана. Урьд өмнөхөөсөө ч илүүтэй шийдэмгий байж, анхаарлаа бүрэн төвлөрүүлж ажиллаж чадвал амжилт олох болно хэмээн од эрхэс зөгнөж байна. Гэхдээ олны хэл аманд орооцолдохгүй, хийх үйлдлээ хянаж болгоомжтой байхыг сануулж байна. Нөхцөл байдал бүрэн ивээхгүй гэдгийг санаарай. Болгоомжгүй үг, үйлдэл муу үр дагавар авчрахыг байнга бодоорой. Гэнэн итгэмтгий зангаасаа болж эвгүй байдалд орох болон алдаа гаргахаас сэрэмжил. Сайн танихгүй хүмүүстэй харьцахдаа болгоомжтой бай. Сэтгэл санааны байдал тогтворгүй байх тул эрсдэлтэй ажил болон уулзалт хэлэлцээр хийхгүй байх нь өлзийтэй бололтой. Таныг хүндэлж, сонсдог хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн бол итгэлийг нь алдах зүйл хийхгүй байхыг зөвлөж байна. Сэтгэлийн хөөрлөөр гаргасан шийдвэрээ эргэж харахад хүрч магадгүй. Санхүүгийн байдалдаа дүгнэлт хийж, тооцоотой байх нь ирээдүйд үүсэж болох эрсдэлээс сэргийлнэ. Мөн албаны гэхээсээ илүүтэй хувийн ажлууд илүү бүтэмжтэй байх болно. Амьдралын дадал зуршлаа өөрчлөх болон илүү туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг авахыг хүснэ. 

Хумх: Долоо хоногийн эхээр таны үзэл бодол олны анхаарлыг ихээр татах бололтой. Таны амьдралын эрч хүч өндөр байгаа ч аливаа зүйлийг хэт зоригтой шийдэх гэсний хэрэггүй. Харин арга эвийг нь олж чадвал бүтэхгүй мэт байсан зүйл ч амжилттай болох болно. Хийхээр товлосон ажлаа хойш суулгүй барьж ав. Зарим ажил харахад төвөгтэй мэт санагдах ч бариад авахад тийм ч хэцүү биш байх болно. Долоо хоногийн дундуур оюун ухааны хувьд чадамжтай, мэдээлэл боловсруулалт сайн хийдэг байх нь ирээдүйн нөхцөл байдлыг сайжруулах болно. Таны сэтгэн бодох, үнэлэлт дүгнэлт хийх ур чадвар сайн байна. Удаан хугацаанд дуусгаж чадаагүй бүтээлээ амжилттай дуусгана. Олон нийттэй харилцах чиглэлд ажилладаг хүмүүст таатай байна. Харин долоо хоногийн сүүлээр өөрт оногдсон ажлаа зоригтой барьж авч чанартай гүйцэтгэхийг хичээ. Хувийн амбиц хөөх, өөрийгөө хэт дөвийлгөх зэрэг нь энэ үед тохиромжгүй тул өөрийгөө сайн хяна. Хайртай хүнтэйгээ харилцаа сайнгүй байгаа бол болгоомжгүй байдлаар буруу үг хэлэхээс сэргийл. Салхинд гарах, спортоор хичээллэх зэргээр өөрийгөө тайвшруулах нь таатай байна. 

Загас: Хайртай хүнтэйгээ үзэл бодлын зөрчилтэй байгаа хүмүүс энэ байдлаа шийдвэрлэх аргаа хурдан олохгүй бол улам сөргөлдсөөр байх болно. Ухаалаг хүмүүс аль хэдий нь арга эвээ олчих энгийн зүйл дээр зөрчилдөж байж мэднэ. Ойр дотнын хүмүүстэйгээ харилцаагаа сайжруулах, уур амьсгалыг таатай байлгахын тулд сонирхолтой аргуудаас сонгон хэрэглэх юм бол үр дүнгээ өгнө. Зарим хүмүүс бүтэлгүй хайраас болж гуниглаж сэтгэлээр унаж мэднэ. Ойр дотнын хүмүүстэйгээ хамт буяны сайн үйлсэд гар бие оролцоно. Амьдралаас эрх чөлөө, аз жаргалыг мэдрэх боломжийг эрж хай. Аливаа харилцаагаа сайжруулахад эерэг хандлага их нөлөөлөх болно. Таны үг, үйлдэл эргэн тойрны олон хүнд үлгэр дуурайлал болж чадна. Таны бусдыг татах чадвар олон ажлыг бүтээхэд ашигтайгаар нөлөөлөх болно. Хэт их сэтгэл хөдлөлтэй хүмүүс тайван бус байвал зүрх өвдөх, хоол боловсруулах эрхтэн муудаж зэрэг зүйлтэй нүүр тулна. Хамт олныхоо дунд нэр хүндээ хадгалж үлдэх боломжийг ч алдаж болохгүй. Жижиг асуудлаас болж барьц алдан өөрийн нэр хүндээ доош унагах хэрэггүй. Гэнэтийн алдаанаас өөрийгөө хамгаалж, үргэлж болгоомжлохыг од эрхэс анхааруулж байна. Ялангуяа нарийн мэргэжлийн ажил хийдэг хүмүүс илүү нямбай хянуур байх үе. Зорилгодоо хүрэхийн тулд хатуу ширүүн, бусдад ээлгүй зан гаргах хэрэггүй. Таны өмнө олон төрлийн ашигтай боломж нээлттэй байх тул өөрийн үүрэг хариуцлагыг бусад үүрүүлэх хэрэггүй. Ид шид зөн билигт итгэж найдаж шийдвэр гаргах хэрэггүй. Эрсдэлтэй үйлдэл хийхэд тохиромжгүй байна. Эрч хүчээ хуримтлуулах үе тул түүнийг хэрэггүй зүйлд зарцуулах хэрэггүй. 

Таны сурталчилгаа