Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 5, гал түймрийн 65 дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Алба хаагчид 177 иргэний аюулгүй байдлыг ханган, 9 тэрбум 95 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллав.
Шар өвс шатсан 18, цахилгаан ашиглалт, угсралтын буруу, яндангийн цонолтоос 23 өвөл, зуны сууц шатсан дуудлага бүртгэгдсэн байна.
Гэр хорооллын айл өрхүүд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.