Цаг үеийн мэдээ

Норвеги улсад сурах бэрхшээлтэй болон аутизмтай хүмүүсийг ажиллуулдаг телевиз байдаг аж. Уг телевизийг TV BRA буюу “Сайн ТВ”гэдэг.

Тэд Норвегийн сурах бэрхшээлтэй хүмүүст зориулсан хөтөлбөрүүд бэлтгэн өөрсдийн телевиз болон апликэйшнээр дамжуулж цацдаг байна. 

Тэдний хөтөлбөр нэг цаг орчим хугацаатай бөгөөд цаг үеийн мэдээ, энтертайнмент, спортын мэдээнүүд багтдаг.

Уг телевизийн бүх хөтлөгчид сурах бэрхшээлтэй эсвэл аутизмтай хүмүүс байдаг бөгөөд тэд энгийн телевизийн мэдээнээс илүү удаанаар ярьдаг аж. Долоо хоног бүр TV BRA-г 4000-5000 хүн үздэг байна.

Эх сурвалж: BBC

 

Таны сурталчилгаа