Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Шарга морьт зусланд гал гарч байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 20-ны өдрийн 13:59 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход иргэн О-гийн 5х4 метрийн хэмжээтэй байшин, эд хогшил бүрэн шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймэрт иргэн М /39 настай, эрэгтэй/-ын нүүр, 2 гар, 2 хөлийн хэсэг түлэгдсэн байсныг Нийслэлийн түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгчээ.