Цаг үеийн мэдээ

Хэнтий аймгийн Мөрөн сумын Цагаан толгой багийн “Овоотын-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 18 км, сумын төвөөс баруун зүгт 5 км/ 2 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд 3 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг аравдугаар сарын 20-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын  алба хаагчид 18 км замыг туулан 15:48 цагт очиход Сүхбаатар аймгийн төвөөс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Г-ын “Toyota Land Cruiser Prado” загварын 4 зорчигчтой суудлын автомашин, Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Х-ын  “Toyota Premio” загварын 4 зорчигчтой суудлын автомашинтай мөргөлдөж, “Toyota Premio” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Б/88 настай, эрэгтэй/ автомашины бүхээг хэсэгт хавчуулагдаж нас барсан тул 12 минут ажиллан цогцсыг гаргаж, тус сумын Цагдаагийн тасгийн хэсэгт шилжүүлэн өгсөн.  “Toyota Premio” загварын суудлын автомашинд зорчиж явсан 3 иргэнийг Мөрөн сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлсэн байна. 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Таны сурталчилгаа