Цаг үеийн мэдээ

2024 оны 10 дугаар сарын 21-нээс 10 дугаар сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Хур тунадас: 21-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 24-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 25-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр.

Агаарын температур: 22-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө -3..-+2 градус дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -4....-9 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 25-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.   

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 

Агаарын температур: 22-ноос өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна.

Таны сурталчилгаа